Удирдамж

Үндэсний бөх

Өсвөр үеийн үндэсний бөхийн барилдааны заавар

Ерөнхий зүйл

Барилдаан 2026 оны 7-р сарын 4-ны хооронд Хүй Долоо худагт  09:00 цагаас 18:00 хүртэл явагдана.

  • Иргэний цахим үнэмлэх, төрсний гэрчилгээ гэх мэт бичиг баримттай ирэх
  • Мандатын хураамж 20,000₮

Тэмцээний насны ангилал

Монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай

  • 4-5 насанд: 2021.05.01-нээс 2022.05.01-ний хооронд төрсөн хүүхэд
  • 6-7 насанд: 2019.05.01-нээс 2020.05.01-ны хооронд төрсөн хүүхэд
  • 8-9 насанд: 2017.05.01-нээс 2018.05.01-ны хооронд төрсөн хүүхэд
  • 10-12 насанд: 2014.05.01-нээс 2016.05.01-ны хооронд төрсөн хүүхэд
  • 13-14 насанд: 2012.05.01-нээс 2013.05.01-ны хооронд төрсөн хүүхэд
  • 15-16 насанд: 2010.05.01 нээс 2011.05.01-ны хооронд төрсөн хүүхэд
  • 17-18 насанд: 2008.05.01-нээс 2009.05.01-ны хооронд төрсөн хүүхэд оролцоно

Барилдааныг зохион явуулах аргачлал

1. Улсын аварга шалгаруулах шигшээ барилдааныг тойргийн журмаар явуулна. Тодруулбал, Аймаг нийслэлийн дүүргийн аварга бөхчүүд нас тус бүрдээ шууд тойргоор барилдаж дүнг гаргана.
2. Багийн дүнг гаргахдаа бага онооны системийг хэрэглэнэ. Энэ нь нас бүрд барилдсан 3 бөхийн эзэлсэн байрны нийлбэр хамгийн бага байхыг гол үзүүлэлт болгох систем юм. Хэрэв энэ үзүүлэлт ижил гарвал дараах үзүүлэлтийг ээлж дараалан харгалзах журмаар зохих байруудыг тодруулна. Үүнд:

  • Гурван бөхийн давааны тоо
  • Эзэлсэн байрны чанар
  • Хамгийн бага насанд эзэлсэн байрыг тус тус харгалзана.
  • Харин аль нэг насанд бөх оруулаагүй бол тэр багт /насанд нь/ хамгийн их оноог өгч байрыг эзлүүлнэ.

Шагналын сан

Үндэсний бөх
Өсвөрийн НАЧИН ӨСВӨРИЙН ШОНХОР цол олгоно

Начин

Начин

Шонхор

Шонхор

Удирдамж

Сур харваа

Өсвөр үеийн сурын харвааны заавар

Ерөнхий зүйл

Уралдаан 2026 оны 07-р сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо Хүй-7 худагт зохион байгуулагдана.

  • Уралдааныг Бага нас, Дунд нас, Том нас гэсэн ангилалаар тус тус зохион байгуулна.
  • Оролцогч хүүхдийн төрсний гэрчилгээ болох бичиг баримттай ирэх.
  • Мандатын хураамж 20,000 ₮

Шагналын сан

Зорилго: Монгол хүний бахархал болсон сур харвааг уламжлал болгон зохион байгуулах, Монгол улсын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурын харвааны үнэ цэнийг залуу хойч үедээ үлдээх таниулан ирээдүйг харваачдыг бэлтгэн төрүүлнэ.

  • 1-р байр: Алтан медаль, өргөмжлөл, гарын бэлэг
  • 2-р байр: Мөнгөн медаль, өргөмжлөл, гарын бэлэг
  • 3-р байр: Хүрэл медаль, өргөмжлөл, гарын бэлэг

Уралдааны зохион байгуулалт, бүртгэл, хугацаа

1. Уралдааны санхүүжилтийг шийдвэрлэх, үйл ажиллагааг дэмжих зорилгоор тэмцээнд оролцогч 1 удаа хураамж төлнө.
2. Уралдаанд оролцогчид хувийн харвааны төрөлд:

  • Бага нас: 8-11
  • Дунд нас: 12-14
  • Том нас: 15-17 гэсэн насны ангилалаар оролцоно.

Шагналын сан

Сур харваа
Өсвөрийн УЛСЫН МЭРГЭН, ӨСВӨРИЙН МЭРГЭН цол олгоно.

Улсын Мэргэн

Улсын Мэргэн

Мэргэн

Мэргэн

Удирдамж

Шагайн харваа

Өсвөр үеийн шагайн харвааны заавар

Ерөнхий зүйл

Уралдаан 2026 оны 07-р сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо Хүй Долоо Худагт зохион байгуулагдана.

  • Уралдааныг Бага нас, Дунд нас, Том нас гэсэн ангилалаар болон багийн харваа гэсэн төрлүүдээр тус тус зохион байгуулна.
  • Оролцогч хүүхдийн төрсний гэрчилгээ болох бичиг баримттай ирэх.
  • Цуваа харваа 1 оролцогч мандатын хураамж 20,000₮.

Уралдааны зохион байгуулалт, бүртгэл, хугацаа

1. Уралдааныг Монголын шагайн харвааны холбооны 2025.05.27-ны өдрийн VII их хурлаар баталсан Шагайн харвааны нэгдсэн дүрмийн дагуу явуулна.
2. Уралдааны санхүүжилтийг шийдвэрлэх, үйл ажиллагааг дэмжих зорилгоор тэмцээнд оролцогч 1 удаа хураамж төлнө.
3. Уралдаанд оролцогчид хувийн харвааны төрөлд:

  • Бага нас: 4-7
  • Дунд нас: 8-13
  • Том нас: 14-17
  • Багийн харвааны тамирчид: 8-17 насны тамирчид гэсэн насны ангилалаар оролцоно.

Шагналын сан

Шагайн харваа
Өсвөрийн УЛСЫН МЭРГЭН, ӨСВӨРИЙН МЭРГЭН цол олгоно.

Улсын Мэргэн

Улсын Мэргэн

Мэргэн

Мэргэн

Удирдамж

Дааган насны уралдаан

Өсвөр үеийн дааган насны морины уралдааны удирдамж

Ерөнхий зүйл

Уралдаан 2026 оны 07-р сарын 4-ны өдөр Улаанбаатар хотноо Хүй-7 худагт (эсвэл товлосон газарт) зохион байгуулагдана.

  • Уралдаанд зөвхөн "Даага" насны морьд уралдана.
  • Уралдаанч хүүхэд болон уяач нар иргэний цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, гэнэтийн ослын даатгал зэрэг бичиг баримттай ирэх.
  • Мандатын хураамж 300,000 ₮

Тавигдах шаардлага

Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс стандарт хамгаалалтын хувцас, хэрэглэл (дуулга, хантааз, өвдөг тохойвч)-ийг бүрэн өмссөн байна.

  • Дааганы шүдлэлт болон эрүүл мэндийг мал эмнэлгийн комисс шалгаж, зөвшөөрөл олгоно.
  • Уралдах зай: Даага насны стандартын дагуу 10-12 км зайд уралдана.

Шагналын сан

Дааган насны уралдаан
Өсвөрийн АЛДАРТ УЯАЧ, ӨСВӨРИЙН УЯАЧ цол олгоно.

Алдарт Уяач

Алдарт Уяач

Уяач

Уяач

Медаль

Мөнгө

Алт

Хүрэл

АВАРГА ХАДБААТАР 

ТУУРГАТАН САН

“АВАРГЫН ГАРАА” өсвөр үеийн үндэсний бөхийн барилдааны заавар хуудас